Иргэд тэтгэвэр авдаг банкаа өөрсдөө сонгодог болно
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр энэ асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж байгаа юм.
Мэдээллийн алба

Манай улсад арилжааны долоон банкаар дамжуулан иргэд тэтгэврээ авч байгаа боловч эдгээрийн 90 хувийг ХААН, Төрийн банк гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар тэтгэврээ аль банкаар дамжуулан авахаа өөрөө шийдэх бус харьяа аймаг, дүүргийнх нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс банкийг сонгох зарчмаар ажиллаж буй нь шударга өрсөлдөөний зарчмыг алдагдуулж байгаа хэрэг гэж үзжээ. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс иргэн тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргахдаа аль банкаар тэтгэврээ хүлээн авах, дансны дугаараа бичиж бүртгүүлдэг байх зохион байгуулалтыг өчигдрөөс эхлүүлсэн аж.

Ингэснээр нийгмийн даатгалын байгууллага тухайн бүртгүүлсэн дансанд сар бүр тэтгэврийн мөнгийг шилжүүлнэ. Харин одоо тэтгэвэр авдаг иргэн банкаа өөрчлүүлэх хүсэлтэй бол нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргах юм байна.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр энэ асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж байгаа юм.
Эх сурвалж:ХНХЯ


















