Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд тоглоомын талбайгаа хамгаалсаар байна

Өнгөрсөн сарын 20-ны өдөр 10 дугаар хорооллын цэнхэр байруудын дундах ганцхан үлдсэн тоглоомын талбайд барилга барихаар хүмүүс ирж газрыг нь ухаж эхэлжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд тоглоомын талбайгаа хамгаалсаар байна
Иргэд тоглоомын талбайгаа хамгаалсаар байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сарын 20-ны өдөр 10 дугаар хорооллын цэнхэр байруудын дундах ганцхан үлдсэн тоглоомын талбайд барилга барихаар хүмүүс ирж газрыг нь ухаж эхэлжээ. Хачирхалтай нь БГД-ийн цагдаагийнхан ирж хүүхдийн тоглоомын талбай бусниулсан хүмүүсийг биш талбайг хамгаалсан иргэдийг буруутгасан байна.
Мөн СБД-ийн зургаадугаар хорооны засаг дарга хэд хэдэн байрны тоглоомын талбайг тохижуулна гэсэн нэрийдлээр автозогсоол барихыг оролджээ.
Одоогоор иргэдийн тэмцэл эрчимтэй үргэлжилж Сүхбаатар дүүргийн Иргэдийн хурлаас тус үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна.

Хуваалцах