Иргэд улс төрийн намуудыг авлигад хамгийн их өртсөн гэж дүгнэжээ
Азийн сан, Сант марал сан хамтарч “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох төсөөллийн судалгаа”-г 2006 оноос эхлүүлжээ.
Мэдээллийн алба

Азийн сан, Сант марал сан хамтарч “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох төсөөллийн судалгаа”-г 2006 оноос эхлүүлжээ. Санамсаргүй түүврийн энэ судалгаанд нийслэл хот болон хөдөө орон нутгийн 18-аас дээш насны 1360 иргэнийг хамруулжээ. Судалгаанд оролцсон иргэдийн 3/1 нь буюу 35.6 хувь нь улс төрийн намууд авлигад маш их автсан гэж дүгнэсэн байна.
2006 оноос хойш анх удаа улс төрийн намууд авлигад хамгийн их өртсөн байгууллагын жагсаалтад нэгдүгээрт бичигдэж байгаа нь энэ юм. Жагсаалтын эхний тавд улс төрийн намуудаас гадна УИХ, Засгийн газрыг авлигад ихээр өртсөн гэж иргэд дүгнэжээ.
Судалгаанд оролцогчдын 3/1 нь ирэх гурван жилд авлига буурна гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна. Гэхдээ цаана нь 3/2 нь буурна гэдэгт эргэлзэж байгаа учраас намууд бодлогын түвшинд анхаарч ажиллах зайлшгүй шаардлага зүй ёсоор үүсч байна.
Авлигыг бууруулж, улс орноо зөв жолоодох нь зөвхөн улс төрчдийн хийх ажил биш. Иргэд, олон нийтийн байгууллагын давхар хяналт байх ёстой. Тиймээс Азийн сан, АТГ хамтарч, авлигаас сэргийлэх, соён гэгээрүүлэх, Хамтдаа.Мон цахим хуудсыг нээгээд байна. Энэ цахим хуудсыг АТГ-аас гадна, авлигын эсрэг ТББ, ОУ-ын байгууллага давхар хөтлөх юм байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.


















