Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдэд нэг удаагийн амны хаалтыг үнэ төлбөргүй тарааж эхэллээ

Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн зургаад Аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт аймаг, нийслэлийн хэмжээнд амны хаалтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдэд нэг удаагийн амны хаалтыг үнэ төлбөргүй тарааж эхэллээ
Иргэдэд нэг удаагийн амны хаалтыг үнэ төлбөргүй тарааж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн зургаад аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт аймаг, нийслэлийн хэмжээнд амны хаалтын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгчээ.

Энэ дагуу Дархан-Уул аймгийн хүн амын урсгал ихтэй газруудаар үйлчлүүлж байгаа амны хаалтгүй иргэдэд үнэ төлбөргүй нэг удаагийн маскийг тараасан байна. Тус ажил 10 хоног үргэлжлэх бөгөөд өдөрт 1000 ширхэг амны хаалтыг хүн амын төвлөрөл ихтэй газруудад тараах ажээ. Нийтдээ 10 хоногийн хугацаанд 10 мянган ширхэг амны хаалтыг тараана.

Хуваалцах