Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдээ! Хуулиа дээдлэж, байгаль орчин, ан амьтнаа хайрлан хамгаалцгаая

Иргэд тарваганы махыг идэх, өөх тос, арьс, үс, бусад эд эрхтэнг ашиглах, худалдах, худалдан авах зэргээр холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, тушаал шийдвэрийг зөрчиж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдээ! Хуулиа дээдлэж, байгаль орчин, ан амьтнаа хайрлан хамгаалцгаая
Иргэдээ! Хуулиа дээдлэж, байгаль орчин, ан амьтнаа хайрлан хамгаалцгаая. Зураг: МҮОНРТ

Иргэд тарваганы махыг идэх, өөх тос, арьс, үс, бусад эд эрхтэнг ашиглах, худалдах, худалдан авах зэргээр холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, тушаал шийдвэрийг зөрчиж байна.

Тарвага бол байгалийн голомтот, гоц халдварт тахал өвчний аюул, хөнөөл дэгдээгч аюултай амьтан юм. Тарваган тахал өвчин нь амьтнаас хүнд халдварладаг нэн аюултай, гоц халдварт үхэлд хүргэдэг өвчин юм. Тахал өвчин нь мэрэгч амьтдаар дамжин хүнд дараах арга замаар халдварладаг.
Үүнд:

1. Тарваган тахлаар өвчилсөн амьтныг өвчих, зөөх, арьс махыг боловсруулахад гар болон биеийн гадаргууд үүссэн бичил гэмтэл шархаар дамжин халдвар авах,
2. Тарваганы бүүрэг /бөөс/-нд хазуулж халдварт өртөх,
3. Тарваганы түүхий эд эрхтэн идэх, махыг дутуу боловсруулж идсэнээс хоол боловсруулах замаар халдвар авах,
4. Амьсгал, агаар дуслын замаар халдварлана.

Тиймээс иргэдийг анхаарал болгоомжтой байж, тарваганы мах, эд эрхтэн, түүхий эдтэй харьцахгүй, хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Иргэдийг хууль бусаар тарвага агнах, барих, түүний гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах, хот, суурин газарт оруулах зэрэг зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.

“Зөрчлийн тухай” хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, амьтны аймагт учруулсан хохирлыг “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г 2 дахин өсгөж нөхөн төлүүлэнэ.

Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр:
Бурхи буюу эр тарвага- 170000 төгрөг
Тарч буюу эм тарвага- 210000 төгрөгөөр тогтоосон байна.

Иргэдээ! Хуулиа дээдлэж, Байгаль орчин,
ан амьтнаа хайрлан хамгаалцгаая.

Хуваалцах