Иргэдээс автобусны төлбөрт төлсөн орлого 13 хувиар өсчээ
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ цахим картын хэрэглээнд бүрэн шилжээд нэг жилийн хугацаа өнгөрчээ.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ цахим картын хэрэглээнд бүрэн шилжээд нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд иргэд өдөрт дунджаар 546.600 удаа нийтийн тээврээр зорчиж, үүнээс 62.500 удаа дамжин суусан хөнгөлөлт эдэлсэн байна.
Мөн дунджаар ахмад настнууд 93 мянган удаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 38 мянга, оюутнууд 40 мянган удаа, хүндэт донорууд 167 удаа тус тус зорчсон байна.
Боловсролын их сургуулийн өмнөх баруун чиглэлийн зогсоолоос өдөрт хамгийн их буюу 11 мянга 400 зорчигч автобусанд суудаг бол хамгийн бага нь “Яармаг Товчоо” зогсоолоос өдөрт хоёр хүн суудаг байна.


















