Иргэдээс ирүүлсэн 91 төслийг санхүүжүүлэв
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар амьжиргааг нь сайжруулах зорилгын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 91 төслийг санхүүжүүлж, хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Мэдээллийн алба

Шавь сургалтаар дөрвөн төсөл, бүлгийн 10 төсөл, иргэний 77 төслийг дэмжиж буцалтгүй тусламжаар санхүүжилтийг олгожээ. Энэ нь салбар бүрийн иргэдийн төлөөллийг хамруулж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн онцлог арга хэмжээ болсон гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээлж байна.