Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийг ахуйн орчиндоо үер, усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна

Сүүлийн өдрүүдэд дулаарч, цас мөс хайлан гол мөрний усны түвшин нэмэгдэж, шар усны үер буух эрсдэл үүсээд байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийг ахуйн орчиндоо үер, усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна
Иргэдийг ахуйн орчиндоо үер, усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Иргэд ахуйн орчиндоо үер, усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна. Сүүлийн өдрүүдэд дулаарч, цас мөс хайлан гол мөрний усны түвшин нэмэгдэж, шар усны үер буух эрсдэл үүсээд байна.

Тиймээс иргэд үерийн аюултай бүс нутгаас нүүх, хашаан доторх цасаа цэвэрлэх, үерийн усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, барих хэрэгтэй. Ингэж байж өөрийн гэр орноо болон хөрш айлуудаа шар усны үерийн эрсдэлээс хамгаална гэж Онцгой байдлын ерөнхий газрын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн н.Туяа ярилаа.

Мөн тэрбээр эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглож болохгүй талаар сануулах хэрэгтэй гэлээ. Дэлгэрэнгүй мэдээг дуулгая.

Хуваалцах