Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийн дунд буудлагын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа

Галт зэвсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдийн галт зэвсэг эзэмших, хадгалах, аюулгүй ажиллагааны мэдлэг, буудлагын ур чадварыг

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн дунд буудлагын аварга шалгаруулах  тэмцээн зохион байгууллаа
Иргэдийн дунд буудлагын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Галт зэвсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдийн галт зэвсэг эзэмших, хадгалах, аюулгүй ажиллагааны мэдлэг, буудлагын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төв, “Монгол айл” ХХК-тай хамтран иргэдийн дунд буудлагын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээн урт болон богино бууны төрлөөр болж, тэргүүн байрт шалгарсан иргэнийг алтан медаль, “CZ550 LUX 30-60” ангийн буу, дэд байр эзэлснийг мөнгөн медаль, “Vortex” брендийн ангийн бууны дуран, гутгаар байрт орсон иргэнийг хүрэл медаль, “Benchmade” брендийн ангийн хутгаар шагнаж, урамшуулжээ.“Нарстай ам” дахь Хээрийн сургалтын хэсгийн буудлагын талбайд болсон тус тэмцээн нь иргэдийн галт зэвсгийг зөв зохистой хэрэглэх, буудлагын ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг, мэдээллээ бусадтай солилцох боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой ажил болов.

Хуваалцах