Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийн газрыг цахим мэдээллийн системд бүртгэх ажил энэ сарыг дуустал үргэлжилнэ

Иргэдийн газрыг цахим мэдээллийн системд бүртгэх ажил энэ сарыг дуустал үргэлжилнэ. Улсын хэмжээнд газар эзэмших, өмчлөх эрхтэй нэг сая нэг зуу орчим иргэн хуулийн этгээд байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн газрыг цахим мэдээллийн системд бүртгэх ажил энэ сарыг дуустал үргэлжилнэ
Иргэдийн газрыг цахим мэдээллийн системд бүртгэх ажил энэ сарыг дуустал үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Иргэдийн газрыг цахим мэдээллийн системд бүртгэх ажил энэ сарыг дуустал үргэлжилнэ. Улсын хэмжээнд газар эзэмших, өмчлөх эрхтэй нэг сая нэг зуу орчим иргэн хуулийн этгээд байна.

Эдгээрээс өнөөдрийн байдлаар 963 мянга нь газраа цахим бүртгэлд бүртгүүлжээ. Үлдсэн хэсэг нь газраа цахим бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай. Энэ талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын {адастрын хэлтсийн дарга н.Баянтүмэнгээс тодрууллаа.

Mongolian National Radio · Иргэдийн газрыг цахим мэдээллийн системд бүртгэх ажил энэ сарыг дуустал үргэлжилнэ

Монгол Улсын хэмжээнд нэг л удаа газрын шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэнэ. Та нэр дээрх газраа бүртгүүлэхгүй бол цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, өөрийн газраа зарах, банкинд барьцаалах, бэлэглэх, өвлүүлэхэд хүндрэлтэй. Тиймээс энэ сардаа багтаж газрын шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас анхаарууллаа.

Хуваалцах