Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгууллаа

Уулзалтын үр дүнд баримт бичиг нь бүрэн 17 иргэний амьдарч буй орон сууцны “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-г гарган өгч байна.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгууллаа
Иргэдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгууллаа. Зураг: МҮОНРТ

“Жиа Ши Да” ХХК нь Баянгол дүүргийн ХVIII хороонд 110 айлын орон сууц барьж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг худалдан авагч нарт гаргаж өгөхгүй нутаг буцсаны улмаас ашиглалтад ороод гурван жил болжээ. Гэвч одоог хүртэл “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-гээ авч чадахгүй байгаа талаар нэр бүхий 28 иргэнээс гаргасан гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн орон сууцны корпорацитай хамтран холбогдох асуудлыг шийдвэрлэх зорилготой уулзалт хийжээ. Уулзалтын үр дүнд баримт бичиг нь бүрэн 17 иргэний амьдарч буй орон сууцны “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-г гарган өгч байна. Үлдсэн 11 иргэний “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-г гаргахад шаардлагатай баримт бичиг дутуу байсан тул дутуу баримт бичгийг бүрдүүлж олгохоор боллоо.

Хуваалцах