Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” А/1012 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас албан бичгээр ирүүлсэн саналын дагуу
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” А/1012 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас албан бичгээр ирүүлсэн саналын дагуу 36 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгахаар боллоо.
Газар эзэмших, ашиглах эрх нь сунгагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгав.


















