Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэн Д-гийн ар гэрийнхэнд гэр бэлэглэжээ

Тус дүүргийн 14 дүгээр хорооны Бурхантын 1-9-105 тоотод иргэн Д-гийн гэрт энэ сарын 01-нд гал гарч, хүний амь эрсэдсэн золгүй хэрэг гарсан юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэн Д-гийн ар гэрийнхэнд гэр бэлэглэжээ
Иргэн Д-гийн ар гэрийнхэнд гэр бэлэглэжээ. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан галд өртсөн Д-гийн ар гэрийнхэнд гэр бэлэглэжээ.

Тус дүүргийн 14 дүгээр хорооны Бурхантын 1-9-105 тоотод иргэн Д-гийн гэрт энэ сарын 01-нд гал гарч, хүний амь эрсэдсэн золгүй хэрэг гарсан юм.

Эхнэр нь гурван хүүхдийн хамт усанд явсан хойгуур гэрт нь гал гарч, ганцаараа үлдсэн гэрийн эзэн Д амиа алдсан билээ.

Амьдралд хэлж ирдэггүй хийсч ирдэг гай зовлонгийн улмаас орон гэр нь галд шатсан, орох оронгүй болж хань ижилээ алдсан иргэн Н.Мягмарсүрэн гурван хүүхдийнхээ хамт өмссөн хувцастайгаа үлдсэн. Тэгвэл дээрх дүүргийн засаг дарга ийнхүү туслалцаа үзүүлсэн байна.

Н.Мягмарсүрэн өвлийн ид хүйтэн эхэлсэн энэ үед орох оронтой болгосон явдалд гүнээ талархаж буйгаа илэрхийлж цаашдын ажил үйлсд нь өндөр амжилт хүслээ.

Талийгаач Д нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан бөгөөд эхнэр 8-13 насны гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ.

Хуваалцах