Иргэн Эрдэнэбилэгийн компанийн Хөгжлийн банкинд тавьсан өрийг “Цемент шохой” төрийн өмчит компани төлөхгүй гэж мэдэгдлээ
Иргэн Эрдэнэбилэгийн компанийн Хөгжлийн банкинд тавьсан өрийг “Цемент шохой” төрийн өмчит компани төлж чадахгүй хэмээн мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Иргэн Эрдэнэбилэгийн компанийн Хөгжлийн банкинд тавьсан өрийг “Цемент шохой” төрийн өмчит компани төлж чадахгүй хэмээн мэдэгдлээ.
Хөгжлийн банкнаас Хөтөлийн “Цемент шохой” компанид хаяглан 61.2 сая ам.долларын зээлээ төлөхийг шаардан шүүхэд хандсан. Тэгвэл тус нэхэмжлэлийн дагуух шүүх хурлын товыг өнөөдөр зарласан юм.
Үүнтэй холбоотой “Цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал н.Наранбаатар нийтэд хандаж мэдээлэл хийлээ.
Тодруулбал, анхнаасаа төрийн мэдэлд байсан "Цемент шохой" компанийг Эрдэнэбилэг гэж хүн "Бейзмент" компаниараа дамжуулан жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих нөхцөлөөр хувьчлан авсан. Улмаар компанийн нэрээ “Хөтөл” ХХК болгон өөрчилж, Хөгжлийн банкнаас 61.2 сая ам.доллар 5 жилийн хугацаатай зээлжээ.
Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд энэ явцад төрийн хөрөнгийг хууль бусаар авсан нь тогтоогдсон тул энэ оны гуравдугаар сард цемент шохойн үйлдвэрийг төрийн өмчид эргүүлэн авсан. Дээрх зээлсэн мөнгөөр Эрдэнэбилэг жилд 1 сая тонн бус 400 мянган тонн цемент үйлдвэрлэх чадалтай нэг л үйлдвэр барьсныг Хятад улсын барилгын салбарын экспертүүд тогтоожээ.
Хөтөлийн “Цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын яриаг сонсгоё.
Mongolian National Radio · Эрдэнэбилэгийн компанийн Хөгжлийн банкинд тавьсан өрийг “Цемент шохой” компани төлж чадахгүй гэв
Үүнээс гадна иргэн Эрдэнэбилэг “Цемент шохой” компанид 370 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсныг баримтаар нотолсон. Үүнийгээ Авлигатай тэмцэх газар өгч, бүлэг хүмүүсийг шалгуулж байна гэж мэдэгдлээ.
Шүүх хурлаар хөгжлийн банкны нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзвэл Хөтөлийн "Цемент шохой" төрийн өмчит компанийн үйлдвэрийг хураан авах юм байна.


















