Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэн Ж.Элбэгзаяа сумынхаа сургуулийг машинтай болгох хандивын аян эхлүүлжээ

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэн Ж.Элбэгзаяа сүүлийн гурван жил сумынхаа 12 дугаар ангийн сурагчдыг ЭЕШ өгөх үеэр, багш, хүүхдүүд аймгийн төвд спорт, урлагийн тэмцээнд оролцоход нь үнэ төлбөргүй тээвэрлэж буй юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэн Ж.Элбэгзаяа сумынхаа сургуулийг машинтай болгох хандивын аян эхлүүлжээ
Иргэн Ж.Элбэгзаяа сумынхаа сургуулийг машинтай болгох хандивын аян эхлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэн Ж.Элбэгзаяа сүүлийн гурван жил сумынхаа 12 дугаар ангийн сурагчдыг ЭЕШ өгөх үеэр, багш, хүүхдүүд аймгийн төвд спорт, урлагийн тэмцээнд оролцоход нь үнэ төлбөргүй тээвэрлэж буй юм байна.

Тэрбээр сумынхаа сургуулийг машинтай болгох хандивын аян эхлүүлжээ.

Түүнчлэн сумынхаа спорт, урлаг, сурлагын амжилт гаргасан багш, сурагчдыг өөрийн зүгээс урамшуулж, шагнадаг аж.

Одоогоор сумын иргэд, эцэг эхчүүдээс ирсэн хандив 30 сая төгрөг болжээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэхүү санаачилгыг дэмжиж 70 сая төгрөгөөр машиныг нь 100 хувь шийдэж өгөхөө амласан байна.

Харин хандивын 30 сая төгрөгөө иргэд, эцэг, эхчүүдтэйгээ ярилцаж байгаад сургуульдаа шаардлагатай өөр зүйлд зарцуулахыг Ж.Элбэгзаяагаас хүсжээ.

Хуваалцах