Иргэн О.Баясгалангийн мэдээллийг нөгөөдөр хэлэлцэнэ
Тиймээс ҮХЦ дээрх заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг нягталж үзээд, нөгөөдөр хариугаа гаргах ажээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн О.Баясгалангаас ирүүлсэн мэдээллийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, мөн зүйлийн 3.3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дунд суудлын хуралдаанаар нээлттэй хянан хэлэлцэхээр товлосон байсан боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаан хойшилсон билээ. Тус хойшилсон хуралдааныг энэ сарын 13-ны өдөр хийхээр товлоод байна.
Энэхүү маргааны гол агуулга нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын дагуу анхан шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулах болсон Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэснийг зөрчсөн эсэх тухай асуудал юм.
Тиймээс ҮХЦ дээрх заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг нягталж үзээд, нөгөөдөр хариугаа гаргах ажээ.


















