Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүллээ

шүүхээр үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэх нөхцөл, боломж бүрдэж байгаа юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүллээ
Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүллээ. Зураг: МҮОНРТ

“Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээ”-г бий болгох ажлын хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрууд хамтран Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны гадна орц, гарцыг тэргэнцэртэй иргэдэд зориулан холбогдох дүрэм, журам, стандартад нийцүүлэн бүрэн засварлаж ашиглалтад оруулав.

Мөн тус шүүхийн “Нээлттэй танхим”-д шүүхийн нэгдсэн байрны давхруудын мэдээлэл, нэхэмжлэл болон гомдол гаргах загвар, шүүхийн тамгын газрын албан хаагчидтай холбогдох утасны жагсаалт, дотуур утасны жагсаалт, шүүх хуралдааны танхимд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангаргийн хуудас гэх мэт мэдээллүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан брайль үсгээр хэвлүүлэн байршуулжээ.

Ингэснээр шүүхээр үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэх нөхцөл, боломж бүрдэж байгаа юм.

Хуваалцах