Иргэний агаарын тээврийн нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлнэ
Уг холбогдох мэдээлэл ирсний дараа тус газраас Монголын иргэний агаарын тээврийн өнөөгийн нөхцөл байдал ямархуу байгаа талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх болно.
Мэдээллийн алба

Малайз улсын нийслэл Куала Лумпур хотоос БНХАУ-ын нийслэл Бээжин хотын чиглэлд нислэг үйлдэж байсан “Malaysia Airlines”-ын МН370 агаарын тээврийн онгоц сураггүй болоод байгаа нь хэрэглэгчийн сэтгэлзүйд нөлөөлж, агаарын хөлгөөр аюулгүй зорчих итгэл алдах нөхцөл байдал үүсээд байна.
Иймээс Монгол Улсын иргэний агаарын тээвэрт ашиглагдаж байгаа болон манай улсад нислэг үйлддэг олон улсын дөрвөн авиа компанийн хөлөг онгоцны тоо, төрөл, хүчин чадал, насжилт, нислэгт тэнцэх үзүүлэлтүүдийн биелэлт, ээлжит үзлэг шалгалтад хамрагдсан байдал, аюулгүй ажиллагааны шаардлага хангаж байгаа байдал болон шаардлагатай бусад мэдээллийг энэ сарын 20-ны дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргаж өгөхийг ИНЕГ-аас хүссэн байна.
Уг холбогдох мэдээлэл ирсний дараа тус газраас Монголын иргэний агаарын тээврийн өнөөгийн нөхцөл байдал ямархуу байгаа талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх болно.


















