Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 18-нд болж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 18-нд болж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны удаашрал багасаж, иргэдэд хурдан шуурхай, хялбар байдлаар үр дүнтэй үйлчлэх шүүхийн хүртээмж дээшилнэ, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны уян хатан зохицуулалт бий болно.

Шаардсан мөнгөн дүнгээсээ их хэмжээний зардал үүсгэн хэт урт хугацаагаар шүүхээр маргахаас халширч, шүүхийн үйлчилгээг авахаас татгалзах явдлыг багасгахын зэрэгцээ нэгэнт шүүхэд хянан шийдвэрлэх процесс эхлүүлсэн иргэд, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг богино хугацаанд шударгаар сэргээх боломж нэмэгдэнэ гэж үзэж байна.

Хуваалцах