Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ нийгэм, эдийн засгийн бүх салбаруудад хурдтай нэвтэрч иргэн, байгууллагын өдөр тутмын хэрэглээ болж байгаа ч олон улсад өргөнөөр ашигладаг зарим төрлийн үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхэд хууль, эрх зүйн орчин хязгаарлагдмал байна. 1995 оноос үүрэн

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ
Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ нийгэм, эдийн засгийн бүх салбаруудад хурдтай нэвтэрч иргэн, байгууллагын өдөр тутмын хэрэглээ болж байгаа ч олон улсад өргөнөөр ашигладаг зарим төрлийн үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхэд хууль, эрх зүйн орчин хязгаарлагдмал байна. 1995 оноос үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож эхэлснээс хойш “Мобиком” ХХК, “Скайтел” ХХК, “Юнител” ХХК, “Жи-Мобайл” ХХК гэсэн дөрвөн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүрэн телефон холбооны нийт хэрэглэгчдийн 12.21 хувийг дараа төлбөрт хэрэглэгч, 87.79 хувийг урьдчилсан төлбөрт хэрэглэгч бүрдүүлж байна. 2013 оны жилийн эцсийн байдлаар үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 4,247.4 мянгад хүрч, нийт үүрэн холбооны нэвтрэлтийн түвшин 144.9 хувьд хүрсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 51.8 нэгжээр өндөр байна.

Түлхүүр үг:Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ
Хуваалцах