"Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын шилдэг байцаагч"-ийг тодруулав
ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд НААХЗА-ны даргаар ахлуулсан, байцаагч нарын төлөөлөл оролцсон комисс "Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын шилдэг байцаагч"-ийг тодруулсан байна.
Мэдээллийн алба

ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд НААХЗА-ны даргаар ахлуулсан, байцаагч нарын төлөөлөл оролцсон комисс "Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын шилдэг байцаагч"-ийг тодруулсан байна.
Нийлбэр дүнгээр 140 оноотойгоор Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн ахлах байцаагч Г.Цэдэнбалжирийг "Шилдгийн шилдэг байцаагч", Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын хэлтсийн байцаагч Б.Хатанбүүвэйбаатар, Аэродром агаарын навигацийн хяналтын хэлтсийн байцаагч Я.Уртнасан нарыг 2017 оны "Шилдэг байцаагч"-аар тус тус шалгаруулжээ.
Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны хамт олон нь ИКАО-ийн ICVM аудитаар 89.55 оноотой шалгуулж Ази, Номхон далайн бүсэд өндөр оноотой ажлын өндөр амжилтаар 2017 оныг үдээд байна.


















