Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

Иргэний нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэний нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална
Иргэний нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Иргэний нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төсөлд Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Ганибал, М.Оюунчимэг, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.

Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн.

Хуваалцах