Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Ирвэсийн эх нутаг-2017" фестивал энэ сарын 22, 23-нд болно

2013 оны аравдугаар сарын 22-23-нд Киргиз улсын нийслэл Бишкек хотноо “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах олон улсын чуулга уулзалт зохион байгуулж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ирвэсийн эх нутаг-2017" фестивал энэ сарын 22, 23-нд болно
"Ирвэсийн эх нутаг-2017" фестивал энэ сарын 22, 23-нд болно. Зураг: МҮОНРТ

2013 оны аравдугаар сарын 22-23-нд Киргиз улсын нийслэл Бишкек хотноо “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах олон улсын чуулга уулзалт зохион байгуулж, цоохор ирвэс бүхий 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон "Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглал"-ыг хэлэлцэн баталж, жил бүрийн аравдугаар сарын 23-ны өдрийг "Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр" болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Манай улсад дэлхийд нэн ховор цоохор ирвэсийг таньж, мэдэх байгаль экологийн ач холбогдлыг нь олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилготой “Цоохор ирвэсийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэж байна.

Энэ удаагийн арга хэмжээ Улаангом хотод болж Ховд, Увс, Говь алтай, Баян-Өлгий аймгийн 21 сумын 210 хүүхэд оролцох юм байна. Тэд ирвэсний "дүрд" хувирч карнавал, мюзикл тоглолт хийхээс гадна зураг, бэлэг дурсгалын уралдаанд оролцох аж. Багш нарын дунд цахим хичээл, ирвэсийн тухай реклам, шторкны уралдаан зохион байгуулагдах ажээ.

Хуваалцах