Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“ISO/IEC17020:2012 Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” сэдэвт сургалт боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилттэй “Монгол Улсад Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас Монгол Улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхийг сайжруулахад техникий

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ISO/IEC17020:2012 Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” сэдэвт сургалт боллоо
“ISO/IEC17020:2012 Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” сэдэвт сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилттэй “Монгол Улсад Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас Монгол Улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхийг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлж байна.

ХХААХҮЯ болон ЮНИДО нь Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвтэй хамтран “ISO/IEC17020:2012 Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” сэдвээр олон улсын онол-дадлага хосолсон сургалтыг тохирлын үнэлгээний байгууллагууд, итгэмжлэлийн үнэлгээний ажилтнууд, шинжээчдэд зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь ISO/IEC 17020 стандарт болон энэхүү стандартын шаардлагыг хяналтын байгууллагын янз бүрийн орчинд хэрэглэхийг ойлгоход нь туслах зорилготой юм.
Сургалтыг ЮНИДО-ын Итгэмжлэлийн ахлах эксперт, ISO 17025, 15189, 17020, 17021, 17024,17065, 17043 стандартуудын ахлах шинжээч ноён Мухамед Саад удирдлаа.

Тэрбээр Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын (ILAC)Итгэмжлэлийн хороо, Хяналтын хороо болон Олон улсын итгэмжлэлийн форум (IAF)-ын Техникийн хорооны гишүүн бөгөөд Арабын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын ISO17011 стандартын ижил түвшний үнэлгээний мэргэжилтэн юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах