ИТХ-ын гишүүн Ц.Бугасүрэн нарын хүмүүс хорих ял сонслоо
ЧД-ийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж, иргэдэд мөнгө тарааж, санал худалдаж аван төлөөлөгчөөр сонгогдсон Ц.Бугасүрэн нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 21-нд боллоо.
Мэдээллийн алба

ЧД-ийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж, иргэдэд мөнгө тарааж, санал худалдаж аван төлөөлөгчөөр сонгогдсон Ц.Бугасүрэн нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 21-нд боллоо. Шүүх хурлаас Ц.Бугасүрэн болон түүний менежерээр ажилласан Ч.Батмагнай нарыг таван сар хорих ялаар шийтгэжээ. Мөн МАХН-аас нэр дэвшиж мөнгө тараасан гэх Н.Хишигсүрэнд дөрвөн сарын хорих ял оногдуулсан бол мөнгө тараах ажлыг гардан гүйцэтгэсэн Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга нарыг гурван сар 10 хоног баривчлахаар болжээ. Харин гэм буруутай нь тогтоогдсон Ц.Бугасүрэнгийн оронд АН-аас нэр дэвшсэн Т.Ганболдыг төлөөлөгчөөр сонгох шийдвэрийг шүүхээс гаргажээ.


















