ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаас татгалзсан шалтгааны талаар мэдээлэл хийнэ
Нэмж мэдээлэхэд, өнгөрөгч хоёрдугаар сард ИЗНН АН-тай хамтарч ажиллах гэрээ байгуулсан.
Мэдээллийн алба

Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох намуудад батламж гардуулсан. Тодруулбал, хүсэлтээ илэрхийлсэн 13 намаас 11-д нь батламж гардуулж, ИЗНН болон ХҮН-ыг сонгуульд оролцуулах боломжгүй гэж үзсэн юм. Энэ талаар СЕХ-оос ИЗНН-аас ирүүлсэн хүсэлтэд гурван дарга нь гарын үсгээ зураагүй, түүнчлэн бичиг баримтын бүрдэл дутуу байсан, харин ХҮН-ын ирүүлсэн бичиг баримт нь тамганы зөрчилтэй байсан гэж тайлбарласан.
Харин ИЗНН-аас тус намыг сонгуульд оролцуулахаас татгалзах болсон шалтгааны талаар 14:00 цагт намынхаа төв байранд мэдээлэл хийхээр болжээ.
Нэмж мэдээлэхэд, өнгөрөгч хоёрдугаар сард ИЗНН АН-тай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Зарим эх сурвалжууд энэ нь ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаас татгалзах шалтгаан болсон гэж байгаа юм.


















