Ж.Амарсанааг огцруулах асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа
Тус бүлэг уг асуудлыг УИХ-аар хууль зөрчин хэлэлцэж байна хэмээн үзсэн учир ийнхүү завсарлага авч буйгаа хэлсэн.
Мэдээллийн алба

Өнөө өглөө чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа.
Тус бүлэг уг асуудлыг УИХ-аар хууль зөрчин хэлэлцэж байна хэмээн үзсэн учир ийнхүү завсарлага авч байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлаар хууль зөрчиж байна. Ийм зүйл байгуулах гэж 25 жил явж ирээгүй. 1930-аад оны хэлмэгдүүлэлт ийм маягаар явж байсан. З.Энхболд та хурал удирдах нь эрх ашгийн зөрчилтэй харагдаж байна. Ийм коммунист, фашист үйлдэл Ю.Цэдэнбал, Х.Чойбалсангийн үед ч байгаагүй. Уг асуудлыг хойшлуулаад ажлын хэсэг гаргаад хууль зөрчсөн эсэхийг мэдмээр байна" гэв.
Үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.


















