Ж.Батсуурь гишүүн цахим ярилцлага хийлээ
УИХ-ын гишүүдийн цахимаар холбогдож сонгогдсон тойргийнхоо иргэд сонгогчид, орон нутгийн удирдлагуудтай ярилцдаг уламжлалт “Цахим ярилцлага” өнөөдөр Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д боллоо.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүдийн цахимаар холбогдож сонгогдсон тойргийнхоо иргэд сонгогчид, орон нутгийн удирдлагуудтай ярилцдаг уламжлалт “Цахим ярилцлага” өнөөдөр Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д боллоо.
Энэ удаагийн цахим ярилцлагад Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь оролцож Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, ажилчидтай холбогдон тус төвийн багш нарыг ӨМӨЗО-ны Бугат хотод туршлага судлуулах ажлыг зохион байгуулах тухай асуудлаар ярилцан мэдээлэл хийв.
Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлагаас багш, ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор хил залгаа ӨМӨЗО-ны боловсролын салбарын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах хүсэлт тавьсаны дагуу Ж.Батсуурь гишүүн ӨМӨЗО-ны Бугат хотын холбогдох албаны хүмүүстэй ярилцаж шийдвэрлэсэн тул ийнхүү шуурхай холбогдож туршлага судлах аяллын талаар ярилцсан юм.
Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн зохион байгуулдаг өнөөдрийн цахим ярилцлагад Дорноговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, ажилчид болон албаны бусад хүмүүс оролцлоо.


















