Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ж.Батзандан: Б.Хурцын асуудлаар УИХ томилгооны сонсгол хийх хэрэгтэй

ТЕГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр ажилд томилох тухай мэдээлэл олон нийтэд ил болоод байсан. Тэгвэл энэ талаар УИХ томилгооны сонсгол хийх хэрэгтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Батзандан: Б.Хурцын асуудлаар УИХ томилгооны сонсгол хийх хэрэгтэй
Ж.Батзандан: Б.Хурцын асуудлаар УИХ томилгооны сонсгол хийх хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

ТЕГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр ажилд томилох тухай мэдээлэл олон нийтэд ил болоод байсан. Тэгвэл энэ талаар УИХ томилгооны сонсгол хийх хэрэгтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргаж байна.

Тэрбээр ТЕГ-ын дарга Б.Хурцтай холбоотой иргэд, аж ахуйн нэгжүүдээс гомдол олон ирсэн. Тухайлбал, эрхэлж байгаа ажил албан тушаалаа урвуулан ашиглаж тусгай зөвшөөрөл, тендерийн эрх авсан тухай өргөдөл баримт надад ирсэн. Энэ бүхнийг УИХ нээлттэй сонсголоор ярилцах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа олон нийтэд мэдээллээ.

Томилгооны сонсголыг УИХ-ын 19 гишүүн санаачлан явуулах хуультай. Хуулийн хүрээнд хүсэлт гаргаад байгаагаа ийнхүү мэдээллээ.

Хуваалцах