Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ж.Батзандан: Ц.Мөнхбаярт ял өгөх бус шагнал өгөх хэрэгтэй

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 21 жилийн ял оноогоод байгаа. Төрийн ордоны хашаанд буу мөрөвчлөн орохыг завдаж, хэд хэдэн газарт бөмбөг тавьсан эл эрхэмийн яллах дүгнэлтийг олон нийт янз бүрээр хүлээн авч, санал бодлоо илчилсээр байгаа юм. Уг асуудлаар жиргээчдийн дунд ч бас халуухан ма

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Батзандан: Ц.Мөнхбаярт ял өгөх бус шагнал өгөх хэрэгтэй
Ж.Батзандан: Ц.Мөнхбаярт ял өгөх бус шагнал өгөх хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 21 жилийн ял оноогоод байгаа.

Төрийн ордны хашаанд буу мөрөвчлөн орохыг завдаж, хэд хэдэн газарт бөмбөг тавьсан эл эрхмийн яллах дүгнэлтийг олон нийт янз бүрээр хүлээн авч, санал бодлоо илчилсээр байгаа юм. Уг асуудлаар жиргээчдийн дунд ч бас халуухан маргаан өрнөөд байна. Ц.Мөнхбаярыг ялласан нь зөв гэсэн жиргээчдийн эсрэг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн бодлоо илэрхийлсэн нь олны анхааралд өртлөө. Тэрбээр “Мөнхбаярт ял өгөх бус шагнал өгөх хэрэгтэй. Байгал орчин, эх орноо хамгаалан тэмцдэг хүн бүрийг би өмөөрөх болно. Улстөрийн тэмцлийг түүх шүүдэг болохоос шүүх шүүдэггүй юм. Асуудал Ц.Мөнхбаярт байгаа юм биш. Түүний тэмцлийн зорилго, утга агуулгадаа байгаа юм” хэмээн жиргэсэн байна.

Түлхүүр үг:Ж.Батзандан: Мөнхбаярт ял өгөх бус шагнал өгөх хэрэгтэй
Хуваалцах