Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ж.Батзандан төрсөн ахдаа хариуцлага тооцуулахыг хүсчээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн төрсөн ах Ж.Батсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх, хариуцлага тооцохыг Төрийн Өмчийн Хорооны дарга Д.Цогтбаатараас хүссэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Батзандан төрсөн ахдаа хариуцлага тооцуулахыг хүсчээ
Ж.Батзандан төрсөн ахдаа хариуцлага тооцуулахыг хүсчээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн төрсөн ах Ж.Батсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх, хариуцлага тооцохыг Төрийн Өмчийн Хорооны дарга Д.Цогтбаатараас хүссэн байна.

Түүний ах Ж.Батсүрэн нь Монгол-Солонгосын хамтарсан “МОНСАМ” Төрийн өмчит компаийн захирлаар ажилладаг аж.

Иргэдээс Ж.Батсүрэнтэй холбоотой гомдол, санал эрхэм гишүүнд удаа дараа ирэх болжээ. Өөрөөр хэлбэл Ж.Батсүрэн нь АНУ-аас албаны хэрэгцээнт авчирсан 5 компьютерынхоо гаалийн татварыг төлөхөөс зайлсхийж, албаны хүмүүстэй маргалдсан ажээ.

Энэхүү байдлыг нь сонссон УИХ-ын гишүүн Ж.Батзандан дургүй, зэвүү нь зэрэгцэж ийнхүү ТӨХ-ны дарга Д.Цогтбаатард ханджээ. Хууль, татварын өмнө хэн ч тэгш, ижил эрхтэй байх ёстой хэмээн үздэг шударга гишүүн маань төрсөн ах дүү гэлтгүй асуудалд үлгэр дууриал болохуйц бодитой ханджээ.

Түлхүүр үг:Ж.Батзандан
Хуваалцах