Ж.Ганбаатар: АИ-92 шатахууны нөөц, татан авалт, тээвэрлэлт хангалттай байна
Мөн ОХУ-аас 253 вагон шатахуун манай улс руу хөдөлсөн. Ингэснээр нэг сарын дундаж хэрэглээнээс 10 мянган тонноор илүү АИ-92 шатахуун орж ирнэ гэж ойлгож болно.
Мэдээллийн алба

Өнөөдрийн байдлаар 52 мянган тонн АИ-92 шатахуун орж ирээд байна.
Мөн ОХУ-аас 253 вагон шатахуун манай улс руу хөдөлсөн. Ингэснээр нэг сарын дундаж хэрэглээнээс 10 мянган тонноор илүү АИ-92 шатахуун орж ирнэ гэж ойлгож болно.
Одоогоор "Шунхлай", "Петровис", "Сод Монгол", "Мон суль", "Тэс петролиум", "Газ ойл", "Синчи ойл"-ын салбар болох 200 орчим шатахуун түгээх станцаар АИ-92 борлуулж байна.
Харин салбар цөөн газруудад өргөн хэрэглээний АИ-92 байхгүй гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хэллээ. Гэхдээ тун удахгүй борлуулалт хэвийн болохыг тодотгосон юм.
Mongolian National Radio · Ж.Ганбаатар: АИ-92 шатахууны нөөц, татан авалт, тээвэрлэлт хангалттай байна
Өргөн хэрэглээний АИ-92 шатахууны нөөц, татан авалт, тээвэрлэлт хангалттай байна, цаашид үнэ өсөхгүй гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нэмж хэллээ.
Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 93 мянган тонн байсан. Сүүлийн гурван сард 120 мянган тонн болж нэмэгдсэн байна. Ингээд АИ-92-ын тухайд нийлүүлэлт хэвийн байгаа ч эрэлтээ гүйцэхгүй байна.
Иймээс иргэд аль болох тайван хүлээцтэй байж, дараалал үүсгэхгүй байхыг хэллээ.


















