Жагсаал цуглаан хийхийг хориглосон шийдвэр гаргаагүй
“Гал үндэстэн” холбооныхон их хэмжээний буу зэвсэг төрийн ордоны хашаанд нэвтрүүлсний улмаас Нийслэлийн хэмжээнд ирэх сарын 15-ныг хүртэл жагсаал цуглаан хийхийг хориглосон талаар мэдээлэл цацагдаж байгаа.
Мэдээллийн алба

Энэ талаар бид НЗА-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад, “Нийслэлийн хэмжээнд жагсаал цуглаан байгуулахыг хориглосон шийдвэр манайхаас гардаг. Гэхдээ манайх тийм шийдвэр гаргаагүй” гэж хариуллаа.
Уг шийдвэр Нийслэлийн засаг даргын захирамжаар гарах ёстой юм байна.