Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жагсагчид Төрийн ордон руу оохор цацжээ

Өнөө өглөө Төрийн ордны гадна иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл жагсаж ээлжит бус чуулганаар цөмийн хаягдлын асуудлыг хэлэлцэхийг эсэргүүцэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жагсагчид Төрийн ордон руу оохор цацжээ
Жагсагчид Төрийн ордон руу оохор цацжээ. Зураг: МҮОНРТ

Өнөө өглөө Төрийн ордны гадна иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл жагсаж ээлжит бус чуулганаар цөмийн хаягдлын асуудлыг хэлэлцэхийг эсэргүүцэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэд манай улс Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орсноор экспортолсон ураныхаа цөмийн хаягдлыг буцааж татах нөхцөл байдал үүснэ гэж ийнхүү жагсаж буйгаа мэдэгдсэн.

Харин цагийн өмнө тэдгээр жагсагчид Төрийн ордон руу “үл мэдэгдэх шар бодис” цацсан тул ордныг хамгаалалтад авсан гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, цагдаа нар ордны баруун талын замын урсгалыг хааж, цагдаа, онцгой байдлын алба хаагчид ордныг бүслэн хамгаалж байсан юм.

Харин жагсагчдын цацсан бодис нь барилгын оохор байсан гэдгийг эх сурвалжууд хэллээ.

Хуваалцах