"ЖАЙКА"-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны бэлтгэл ажлын хүрээнд "ЖАЙКА"-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Танака Томоакиг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны бэлтгэл ажлын хүрээнд "ЖАЙКА"-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Танака Томоакиг хүлээн авч уулзлаа.
Үндэсний хэмжээнд зохион байгуулдаг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг явуулахад бэлтгэл ажлыг чанартай зохион байгуулах, гарсан үр дүнд үндэслэн бодлого боловсруулж ажиллахад салбарын байгууллагуудын оролцоог чухалчилдаг. Тиймээс уг судалгааг явуулахдаа ерөнхий удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Удирдах зөвлөл, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах Ажлын хэсгийг яам, агентлаг, ОУ-ын байгууллага, ТББ-ын оролцуулан байгуулдаг.

Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал болон НҮТС-ны багийнхан ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Танака Томоакиг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр судалгааны бэлтгэл ажлын явц болон удирдах зөвлөл, ажлын хэсгийн үүрэг, оролцооны талаар ярилцаж, цаашид олон талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо


















