Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Жайка"-гийн Монголын эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн баг Булган аймагт ажиллаж байна

"Жайка"-гийн Монголын эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн баг Булган аймагт ажиллаж байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Жайка"-гийн Монголын эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн баг Булган аймагт ажиллаж байна
"Жайка"-гийн Монголын эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн баг Булган аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

"Жайка"-гийн Монголын эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн баг Булган аймагт ажиллаж байна.

"Жайка"-гийн хэрэгжүүлж буй уг төсөл нь Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 2015 оноос эхэлж байсан бол энэ удаа 2021-2025 хүртэл төслийн үйл ажиллагаанд эмнэлгийн салбар дээрх сувилахуй, эх барихуй салбар нэмэгдэж, “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Энэ удаа төслийн багийнхан Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа.

Төслийн зорилго нь ерөнхий эмчийн мэргэшил судлал, үндсэн мэргэшлийн сургалтыг орон даяар өргөжүүлэн хөгжүүлэхээс гадна сувилахуй, эх барихуйн салбарт шинэ сувилагч, эх баригчийг ажлын байран дээр сургаж, дадлагажуулах, сургалтын удирдамж боловсруулах болон сургагч багшийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, нэвтрүүлэх замаар төгсөлтийн дараах сургалтыг сайжруулж, сувилагч, эх баригчдыг чадавхжуулах юм.

Хуваалцах