Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЖАЙКА төлөөлөгчийн газрын нэрийг барьж залилан хийхийг завджээ

Өмнө нь ЖАЙКА-гийн төлөөлөлөгчийн газрын Facebook хуудсаар дамжуулан сэрэмжлүүлэг хүргэж байсан хэдий ч, харамсалтай нь энэ долоо хоногт Улаанбаатар хотод өөрийгөө ЖАЙКА төлөөлөгчийн газрын ажилтан хэмээн танилцуулж, ЖАЙКА-гаас хэрэгжүүлж буй төслийн хүрээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЖАЙКА төлөөлөгчийн газрын нэрийг барьж залилан хийхийг завджээ
ЖАЙКА төлөөлөгчийн газрын нэрийг барьж залилан хийхийг завджээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод өөрийгөө ЖАЙКА төлөөлөгчийн газрын ажилтан хэмээн танилцуулж, ЖАЙКА-гаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд санхүүжилт олгоно гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж их хэмжээний мөнгө залилан авах үйлдэл гарсан байна. Тус төлөөлөгчийн газар нь санхүүжилт олгох, урьдчилгаа төлбөр нэхэх зэргээр аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй шууд холбогддоггүй болохыг мэдэгдэж байна.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт 4 удаагийн залилангийн шинж чанартай үйлдэл гараад байгаа бөгөөд цаашид ч ижил арга замаар иргэдийг төөрөгдүүлэх, залилах шинж чанартай үйлдэл гарах магадлалтай тул та бүхэн сонор сэрэмжтэй байж, мэдээллийн үнэн зөв эсэхийг холбогдох байгууллагаас тодруулан нягталж байхыг хүсч байна гэж ЖАЙКА төлөөлөгчийн газраас зөвлөлөө.

Хуваалцах