"Jamboard" нэртэй ухаалаг самбарыг худалдаанд нэвтрүүлжээ
Гүүгл компани албан тасалгаанд зориулагдсан Жамбоард нэртэй ухаалаг самбарыг худалдаанд нэвтрүүлж эхэлсэн байна
Мэдээллийн алба

Гүүгл компани албан тасалгаанд зориулагдсан "Jamboard" нэртэй ухаалаг самбарыг худалдаанд нэвтрүүлж эхэлсэн байна. Энэ ухаалаг самбар нь 55 инч дэлгэцтэй буюу 4 ка бүхий нягтаршилтай юм байна. Одоогоор АНУ-ын зах зээл дээр 4999 америк доллараар худалдаалагдаж байгаа аж. Үүний дараагаар Их Британи болон Канадад худалдаалахаар төлөвлөж байгаа юм байна. Тус ухаалаг самбар нь томруулсан загварын ухаалаг гар утастай зүйрлэж болохоор бүхий л боломжуудыг өөртөө шингээж өгчээ.


















