Жанжин штабын дарга ОХУ-д ажлын айлчлал хийлээ
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваа 2015 оны наймдугаар сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийлээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваа 2015 оны наймдугаар сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийлээ.
Тэрээр айлчлалынхаа үеэр “Армия 2015” олон улсын цэргийн наадмын хаалтын ажиллагаанд оролцсон бөгөөд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд армийн генерал В.В.Герасимов, Цэрэг-техникийн холбооны албаны орлогч дарга В.Н.Дрожжов нартай уулзаж, хоёр орны цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов гэж Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


















