Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жаран мянган толгой мал услах боломж бүрдэв

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрийн “Бэлчээрийг зүй зохистой ашиглан усан хангамжийг нэмэгдүүлж, мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх зорилтын хүрээнд 2018 онд аймгийн хэмжээнд нийт 25 инженерийн хийцтэй худаг ашиглалтад орууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жаран мянган толгой мал услах боломж бүрдэв
Жаран мянган толгой мал услах боломж бүрдэв. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрийн “Бэлчээрийг зүй зохистой ашиглан усан хангамжийг нэмэгдүүлж, мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх зорилтын хүрээнд 2018 онд аймгийн хэмжээнд нийт 25 инженерийн хийцтэй худаг ашиглалтад орууллаа.

Аймгийн хэмжээнд Улсын төсвийн хөрөнгөөр долоо, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гурав, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дөрөв, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуй нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд тав, малчид өөрсдийн хөрөнгөөр зургаан инженерийн хийцтэй худгийг гаргаж, 37.5 мянган га бэлчээрийг усжуулж, 60 мянган толгой малыг услах боломж бүрдсэн байна.

Мөн Улаанбадрах, Сайншанд сумын малчид хувийн хөрөнгөөр гурван гар худгийг шинээр гаргаж, 47 гар худгийг сэргээн засварлажээ.

Хуваалцах