Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчид төлөхгүй гэв

“Жаст” групп" ХХК Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларыг зээлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулсан нь өнөөдөр 51 сая ам долларын өрийн хэмжээнд хүрээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчид төлөхгүй гэв
“Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчид төлөхгүй гэв. Зураг: МҮОНРТ

Жаст” групп" ХХК Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларыг зээлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулсан нь өнөөдөр 51 сая ам долларын өрийн хэмжээнд хүрээд байна. Тэгвэл өнөөдөр өмгөөлөгчийн төлбөр, бусад үнэ өртөгтэй нийтдээ 120 сая ам долларт хүрчээ. Энэ асуудлаар Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ, анхан шатны 30 гаруй үүрийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд “Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн өрийг уурхайчид төлөхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, хэрвээ төлөхөөр бол улсад төлөх татвараас суутгах тал дээр тохиролцоо хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. "Эрдэнэт үйлдвэрийн 6000 гаруй уурхайчдын төлөөлөл, үйлдвэрчний эвлэл өнөөдрийг хүртэл хугацаанд чимээгүй байж ирсэн. Бид тооцоо судалгаа шинжилгээн дээр үндэслэн ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байна.

Аль нэг намын олигархуудын тавьсан өрийг, өдөр шөнөгүй үнэнчээр хөдөлмөрлөж яваа уурхайчид, тэдний бүтээсэн хөрөнгө төсвөөр төлөх ёсгүй, хулгай хийхийг бид тэвчихгүй. Хэрвээ төлөх дээрээ хүрвэл Монгол Улсын Засгийн газар ажилчдын төлөөлөлтэй тохиролцох ёстой. Тохиролцохдоо уян хатан байж Эрдэнэт үйлдвэрийн улсад төлөх татвараас тооцож суутгах шаардлагатай" хэмээн тус хурлыг зохион байгуулагчид мэдэгдлээ. Энэ талаар Монгол Улсын Засгийн газарт ирэх даваа гарагт шаардлага хүргүүлнэ" гэлээ.

Хуваалцах