Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жаутыковын нэрэмжит олон улсын олимпиадад монголын баг амжилттай оролцож байна

Казакстан улсын Алматы хотод зохион байгуулагдаж байгаа Жаутыковын нэрэмжит математик, физик, мэдээлэл зүйн олон улсын 15-р олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жаутыковын нэрэмжит олон улсын олимпиадад монголын баг амжилттай оролцож байна
Жаутыковын нэрэмжит олон улсын олимпиадад монголын баг амжилттай оролцож байна. Зураг: МҮОНРТ

Казакстан улсын Алматы хотод зохион байгуулагдаж байгаа Жаутыковын нэрэмжит математик, физик, мэдээлэл зүйн олон улсын 15-р олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна.

2019 оны нэгдүгээр сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тус олимпиадад АНУ, ОХУ зэрэг 18 улс оролцож байгаа бол Монгол Улсаас Улаанбаатар хотын 1-р сургууль, Эрхэт Эрдэм, Баянхонгор аймгийн Алгоритм сургуулийн 5 багийн 28 сурагч, 8 багш оролцож байгаа юм.

Жаутыковын нэрэмжит математик, физик, мэдээлэл зүйн олон улсын 15-р олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна.

Өнөөдрийн байдлаар багш дасгалжуулагч нарын олон улсын олимпиадад Эрхэт Эрдэм багийн багш Ч.Сугардорж 2-р байранд жагсч мөнгөн медаль, сурагчдын олимпиадад математикийн төрөлд 1 дүгээр сургуулийн сурагч О.Мишээл, М.Өнөболд, Эрхэт эрдэм сургуулийн сурагч Э.Эрдэнэбилэг нар алтан медаль, 1 дүгээр сургуулийн сурагч Г.Батбуян мөнгөн медаль, Эрхэт эрдэм сургуулийн сурагч Б.Цог, 1 дүгээр сургуулийн сурагч А.Алтансүх, Алгоритм сургуулийн сурагч С.Арманбек нар хүрэл медаль авсан амжилт гаргаад байна.

Физикийн төрөлд 1 дүгээр сургуулийн сурагч Б.Цолмон мөнгөн медаль, Мэдээлэл зүйн төрөлд 1 дүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд хүрэл медаль тус тус хүртээд байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Хуваалцах