Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"JCI TOYP" дэлхийн шагналд монгол залуус өрсөлдөнө

"JCI Монгол" байгууллагаас "Шилдэг арван залуу" хөтөлбөрийг хэрэгжүүлж буйтай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд JCI Монгол байгууллагын Нийгмийн хариуцлагын хорооны захирал А.Адилбиш, тус байгууллагын Хөтөлбөр, шагнал хариуцсан хорооны захирал Б.Нямхүү, "JCI TOYP MONGOLIA

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"JCI TOYP" дэлхийн шагналд монгол залуус өрсөлдөнө
"JCI TOYP" дэлхийн шагналд монгол залуус өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

"JCI Монгол" байгууллагаас "Шилдэг арван залуу" хөтөлбөрийг хэрэгжүүлж буйтай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд JCI Монгол байгууллагын Нийгмийн хариуцлагын хорооны захирал А.Адилбиш, тус байгууллагын Хөтөлбөр, шагнал хариуцсан хорооны захирал Б.Нямхүү, "JCI TOYP MONGOLIA 2013" шагналтан Э.Ариунцацрал, В.Ойдов нар оролцон тус хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Энэхүү "JCI TOYP" нь өөр өөрийн салбарт хувийн болон мэргэжлийн ололт амжилтаараа бусдыгаа үлгэрлэн дагуулж, улс нийгэмд ашиг тустай үйл бүтээсэн шилдэг залуусыг шалгаруулдаг JCI-ийн нэрэмжит хөтөлбөр юм байна. Ололт, амжилт, хувь нэмрийг залуу хойч үедээ үлгэр жишээ болгон таниулах, тэднийг уриалан дуудах, тэдний эрч хүч, чадварыг зөв салбар, чиглэлд залах, нийгэмд эерэг тустай өөрчлөлтийг бий болгох зорилгоор залуу манлайлагчдыг дэлхийн хэмжээнд онцлон таниулах зорилготой аж.

Тус хэвлэлийн бага хурлын дүрс бичлэгийг бүрэн эхээр нь ЭНД-ээс хүлээн авч үзнэ үү...

Хуваалцах