Жемил Чичек Монголын эртний нийслэл Хархорум хотод зочилж байна
УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нар гэргийн хамт өнөөдөр Монгол Улсын эртний нийслэл Хархорум хотод зочилж байна.
Мэдээллийн алба

Зочид, төлөөлөгчид Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэ зуу” хийдээр зочиллоо. Эртний нийслэл Хархорум хотын туурин дээр “Эрдэнэ зуу” хийдийг 1586 онд Автай Сайн хан байгуулсан түүхтэй. Эрдэнэ зуу хийд нь хөгжил, бууралтын олон шатыг давж байсан бөгөөд хөгжлийн хамгийн оргил үе болох 18-р зууны сүүл үед хэрмэн дотроо 60 гаруй сүм дуганатай байсан аж.
Мөн зочид, төлөөлөгчид Хархорин сумын “Хар хорум”, “Эрдэнэ зуу” музейг үзэж сонирхлоо. “Эрдэнэ зуу” музей сан хөмрөгтөө 7900 нэгж үзмэртэй. Харин “Хар хорум” музейд Чулуун зэвсгийн үе, Хүрэл зэвсгийн үе, эртний Улсуудын үе, Их Монгол Улсын үеийн болон Монголын эртний нийслэл Хархорум хотын үнэт үзмэрүүд хадгалагдаж байгаа юм.
Эдгээр музейн сан хөмрөгийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек нар гэргийн хамт үзэж сонирхов. Зочид, төлөөлөгчид одоо Архангай аймгийн Хашаат сумын “Хөшөөт цайдам” музейд зочилж байна.