Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг шалгав

Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэх үзүүлэх, төрийн байгууллага дотор жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг шалгав
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг шалгав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэх үзүүлэх, төрийн байгууллага дотор жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг 2019 оны 11 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг тус аймаг дахь төрийн байгууллагуудад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг шалгаж, хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид болон төрийн байгууллагуудын удирдлагуудад жендэр, хүний эрхийн төлөвлөгөөт сургалтуудыг хийлээ.

Сургалтыг "Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал”, "Жендэрийн тэгш байдлын талаарх олон улсын эрх зүйн зохицуулалт”, "Жендэрийн асуудлаарх гомдол шийдвэрлэх ажиллагаа", "Жендэрт суурилсан хүчирхийлэл", "Жендэрийн асуудлаарх гомдол шийдвэрлэх ажиллагаа", "Байгууллага дахь жендэрийн тэгш байдал" зэрэг сэдвээр цогц ойлголт олгох хөтөлбөрөөр явуулж байна.

Хуваалцах