Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-гийн төслийг танилцуулав

Жендэрийн үндэсний хорооноос өчигдөр “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-гийн төслийг

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-гийн төслийг танилцуулав
“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-гийн төслийг танилцуулав. Зураг: МҮОНРТ

Жендэрийн үндэсний хорооноос өчигдөр “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-гийн төслийг Гадаад харилцааны яамны Жендэрийн салбар зөвлөлд танилцуулах уулзалтыг тус яаманд зохион байгуулав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны яамны Жендэрийн салбар зөвлөлөөс “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, төлөвлөлт, хэрэгжилт” сэдвээр мэдээлэл хийж, тус яамны хүний нөөц, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүйсийн тэнцвэрт харьцаа, албан хаагчдын эрүүл мэнд болон тэдний ажиллах нөхцөлийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого шийдвэрийн талаар танилцуулав.

Хуваалцах