Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жендэрийн тэгш байдлыг хангах аймгийн салбар хороо хуралдлаа

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны А/478 дугаар захирамжаар “Жендэрийн тэгш байдлыг хангах аймгийн салбар хороо”-г шинэчлэн байгуулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жендэрийн тэгш байдлыг хангах аймгийн салбар хороо хуралдлаа
Жендэрийн тэгш байдлыг хангах аймгийн салбар хороо хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны А/478 дугаар захирамжаар “Жендэрийн тэгш байдлыг хангах аймгийн салбар хороо”-г шинэчлэн байгуулсан. Шинэчлэн байгуулагдсан Салбар хороог аймгийн ЗДТГ-ын дарга ахлаж байгаа бөгөөд 11 хүний бүрэлдэхүүнтэй, үүний 6 буюу 54,5% нь эмэгтэй гишүүн байна.

Салбар хороо анхны хуралдаанаараа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2017-2020/-ийн төсөл, Дархан-уул аймгийн төрийн байгууллага дахь ажилтнуудын хүйсийн тэнцвэрт байдлын судалгаа /2016-02 сарын байдлаар/-ны талаарх мэдээллийг солилцож, аймгийн салбар хорооны 2017 онд хийх ажлын ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа. 2016 оны байдлаар: Аймгийн хэмжээнд бүх шатны удирдах албан тушаалтан 111, үүнээс 58 эрэгтэй, 53 эмэгтэй. Хүйсийн харьцаа: 52:48 байгаа нь тэнцвэрт байдлыг хангаж байна.

Хуваалцах