Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн сургалт боллоо

Нийслэлийн цагдаагийн газраас НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагч нарт мэргэшүүлэх су

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн сургалт боллоо
“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газраас НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагч нарт мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байна.

Энэхүү сургалтаар гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгаалал, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, хүчирхийллийн хохирогч хүүхдүүдтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд төрийн болон төрийн бус байгууллагатай хэрхэн хамтран ажиллах зэрэг сэдвүүдийн хүрээнд цагдаагийн 87 алба хаагчдыг чадавхижуулах юм.

Хуваалцах