Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үндсэн үр дүнг танилцуулав

“Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үндсэн үр дүнг танилцуулах сургалт, хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүрэгт зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үндсэн үр дүнг танилцуулав
“Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үндсэн үр дүнг танилцуулав. Зураг: МҮОНРТ

“Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үндсэн үр дүнг танилцуулах сургалт, хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүрэгт зохион байгууллаа. Үндэсний статистикийн хороо нь НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-г орон даяар зохион байгуулж судалгааны тайланг өнгөрсөн онд танилцуулсан. Судалгааны үндсэн үр дүнг дүүрэг, орон нутагт танилцуулах ажлын хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үндсэн үр дүнг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, ажилтнууд, дүүргийн хорооны дарга нар, нийгмийн ажилтнууд, ТББ-ын төлөөлөлд танилцууллаа.

Семинарын үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нээж, ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал, ахлах статистикч Н.Должинсүрэн, статистикч Т.Оюунсүрэн нар оролцон мэдээлэл өгч ажиллалаа.

Тус семинар, хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнг дүүрэг, орон нутгийн түвшинд бодлого боловсруулагч, төлөвлөгч, шийдвэр гаргагч, хэрэглэгч нарт танилцуулах, нотолгоо, судалгаанд суурилсан үр дүнд үндэслэн бодлого төлөвлөлтийг хийхэд нөлөөлөх, сурталчлах зорилготой юм.

Судалгаагаар Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн тархалт, хэлбэр, хэв шинж, хүчирхийлэл үүсэж буй шалтгаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулсан. Монголд эмэгтэйчүүдийн 31.2 хувь нь амьдралдаа хамтрагчинхаа зүгээс бие махбодын болон/эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн байгаа нь олон улсын дундаж түвшин болох 30.0 хувьтай ойролцоо байгаа юм.

Хуваалцах