Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жерар Депардье иргэншилээ дахин сольж, Алжираар овоглогдох болов

Харин өнгөрсөн 2015 оноос тэрбээр ОХУ-д дахь үйл хөдлөх хөрөнгөө худалдаалж, Белгийн Брюссель хотноо амьдрах болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жерар Депардье иргэншилээ дахин сольж, Алжираар овоглогдох болов
Жерар Депардье иргэншилээ дахин сольж, Алжираар овоглогдох болов. Зураг: МҮОНРТ

Францын нэрт жүжигчин Жерар Депардье Алжир Улсын иргэн болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Тэрбээр Алжирын иргэн болсныг батлах үнэмлэхээ хэвлэлийнхэнд үзүүлж “Үнэхээр жаргалтай байна. Би тун удахгүй эх орондоо ирж амьдрах болно. Алжир бол гайхалтай сайхан, үзэсгэлэнтэй” гэж хэлжээ.

Жүжигчин эр 2013 онд ОХУ-ын иргэн болж, Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж байсан юм.

Тэрбээр Францын иргэншлээ сольсон нь Францын эрх баригчид өндөр орлоготой иргэдийнхээ орлогын тал хувийг хураах хууль гаргасанд дургүйцлээ илэрхийлэн, ОХУ-ын эрх баригчдаас иргэншил хүссэн аж.

Харин өнгөрсөн 2015 оноос тэрбээр ОХУ-д дахь үйл хөдлөх хөрөнгөө худалдаалж, Белгийн Брюссель хотноо амьдрах болжээ.

Депардье ямар шалтгаанаар ОХУ-ын иргэншлээ солиулсан нь тодорхойгүй байна.

Хуваалцах